top of page

Search Results

12 items found for ""

  • IPCC-ийн "Уур амьсгалын өөрчлөлт ба Хотууд"-ын талаарх тусгай тайлангийн хамрах хүрээг тодорхойлох хурлын өмнөх вебинарт НОСТ ТББ оролцлоо

    2024.03.19 IPCC-ийн Зургаа дахь үнэлгээний тайлан (AR6) баталхад НОСТ ТББ байгууллага оролцож байсан билээ. Тэгвэл энэхүү тайлангийн "Бүтээгдэхүүн, Тусгай тайлан"-гийн 6-р догол мөрөнд долоо дахь үнэлгээний мөчлөгт "Уур амьсгалын өөрчлөлт ба Хотууд"-ын тухай тусгай тайланг оруулахаар шийдсэн. Энэхүү "Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд"-ын тухай тусгай тайлангийн хамрах хүрээ, тоймыг боловсруулахын тулд дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллага, улсын болон төрийн бус байгууллага нийт 1300 хүнээс 100 экспертийг сонгож авсан. Энэхүү үйл ажиллагаанд НОСТ ТББ байгууллага оролцож байгаа бөгөөд "Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд"-ын тусгай тайлангийн урьдчилсан уулзалтад оролцож өөрсдийн санал, санаачлагыг дэвшүүлж, өргөн барилаа. "Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд"-ын хамрах хүрээг тодорхойлох уулзалтын үр дүнд хамрах хүрээний баримт бичгийн төслийг гаргах юм. IPCC-ийн 61-р чуулганаараа энэхүү хамрах хүрээний баримт бичгийн төслийг хянан хэлэлцэх юм.

  • НОСТ ТББ нь байгууллагын түвшинд хүлэмжийн хийн тооллого, тооцоо хийх зөвлөх үйлчилгээг үзүүлж байна

    НОСТ ТББ нь Байгууллагын түвшинд хүлэмжийн хийн тооллого, тооцоо хийх олон улсын албан ёсны гэрчилгээтэй байгууллага юм. Аж ахуй нэгж байгууллагууд хүлэмжийн хийг яагаад тооцох шаардлагатай вэ? Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь тогтвортой хөгжлийн гол асуудал болоод байна. Олон засгийн газрууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээг үндэсний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна. Үүнд Ялгаруулалтын худалдааны хөтөлбөрүүд, Сайн дурын хүлэмжийн хийн хөтөлбөрүүд, Нүүрсхүчлийн хийн болон эрчим хүчний татвар, Эрчим хүчний хэмнэлт болон ялгарлын талаарх зохицуулалт, стандарт Иймд байгууллагууд өрсөлдөөнт бизнесийн орчинд урт хугацааны амжилтаа баталгаажуулахын тулд хүлэмжийн хийн эрсдэлээ ойлгож, удирдаж, ирээдүйн үндэсний болон бүс нутгийн уур амьсгалын бодлогод бэлэн байх ёстой юм. Хүлэмжийн хийг байгууллагын түвшинд тооцох стандартыг бий болгох санаачлага 1998 оноос яригдаж, 2001 онд энэхүү стандарт олон улсад хэвлэгдэж, хэрэгжиж эхэлсэн. Байгууллага хүлэмжийн хийн тооллогыг хийж, хүлэмжийн хийгээ бууруулах үйл ажиллагаа явуулсанаар ямар ач холбогдолтой вэ? Нийгмийн хариуцлагын хүрээнд Ирээдүй хойч үеийнхээ амьдрах дэлхийн тогтвортой тогтолцоог хангахад хувь нэмрээ оруулах, Бизнес цаашид тогтвортой, урт хугацаанд оршин тогтноход Хүлэмжийн хийн эрсдлийг байгууллагын түвшинд удирдах, бууруулах боломжийг тодорхойлох Байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүсч бий болж байгаа хүлэмжийн хийгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар тайлагнах, Олон нийтэд мэдээлэх, хүлэмжийн хийн сайн дурын хөтөлбөрт оролцох Хүлэмжийн хийгээ заавал тайлагнах хөтөлбөрт хамрагдах Хүлэмжийн хийн зах зээлд оролцох ESG стандартын тайлагналыг стандартын түвшинд тайлагнах Хөрөнгө оруулагчид бусад сонирхогч талуудын шаардлагад нийцэх Бизнесийн үнэ цэнэ өсөх... Холбоо барих: Утас: 976-98992222, 99952533 И-мэйл хаяг: goss.ngo@gmail.com Сошиал хаяг:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх IPCC-58 Дэлхийн хэмжээний чуулганд "НОСТ ТББ" оролцлоо

    Огноо: IPCC 58-р чуулган. Швейцарын Интерлейкен хот, Конгресс Курсаал танхим- 2023.03.13-20 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн (IPCC) 58-р чуулганаар "IPCC-ийн зургаа дахь үнэлгээний тайлан"-г батлах үйл ажиллагаа боллоо. Энэхүү тайланг IPCC-ийн хөгжиж буй орнуудын 37, хөгжингүй орнуудын 56 нийт 93 зохиогчоос бүрдсэн эрдэмтдийн баг хамт олон боловсруулж, дэлхийн улс орон болгоны эрдэмтдэн, судлаачдаас 6841 гаруй комментийг авч "Цаг уурын өөрчлөлт, түүний өргөн тархсан нөлөөлөл, эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох тухай шинжлэх ухаан, техник, нийгэм-эдийн засаг"-ийн судалгаанд үндэслэсэн тайланг боловсруулсан. Энэхүү тайланг баталхад дэлхийн 135 улс, 121 байгууллагын нийт 650 гаруй хүмүүс оролцож баталлаа. НОСТ ТББ нь IPCC байгууллагын албан ёсны ажиглагч байгууллага бөгөөд "IPCC-ийн зургаа дахь үнэлгээний тайлан"-г баталхад оролцлоо. Тайланд дурьдагдсан асуудлууд: 2018 онд IPCC нь дулаарлыг 1.5 хэм хүртэл барих шаардлагатай гэж мэдэгдсэн бөгөөд урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилт хүн төрөлхтөний өмнө гарч ирж байгааг онцлон тэмдэглэсэн. Гэвч 2018 оноос хойш таван жилийн дараа хүлэмжийн хийн ялгаруулалт тасралтгүй нэмэгдсээр байгаа тул энэ сорилт улам бүр нэмэгдэж байна. Өнөөг хүртэл хийсэн ажлын хурд, цар хүрээ, одоогийн төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хангалтгүй байна. Зуу гаруй сая жилийн турш чулуужсан түлшийг шатааж, эрчим хүч, газар нутгийг тэгш бус, тогтворгүй ашиглах нь дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1°С-аар нэмэгдүүлэхэд хүргэсэн. Үүний үр дүнд дэлхийн бүх бүс нутагт байгаль, хүмүүст улам бүр аюултай нөлөөлөл үзүүлэх цаг агаарын эрс тэс үзэгдлүүд улам бүр нэмэгдэж, улам хүчтэй болж байна. Дулааралт нэмэгдэх тусам аюулыг хурдасгахад хүргэж байна. Илүү хүчтэй халуун болох, ширүүн бороо болон бусад цаг агаарын эрс тэс өөрчлөлтүүд нь хүний эрүүл мэнд, экосистемийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Бүх бүс нутагт хүмүүс хэт халуунаас болж үхэж байна. Уур амьсгалын нөлөөгөөр хоол хүнсний хомсдол, усны аюулгүй байдал зэрэг нь дулааралт нэмэгдэхийн хэрээр нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээрээс улбаалж гарах эрсдэл нь тахал, мөргөлдөөн зэрэг бусад сөрөг үйл явдлуудтай нийлбэл тэдгээрийг удирдахад улам хэцүү болох юм. Дулаарлыг үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5°С-ээс хэтрүүлэхгүй байхын тулд бүх салбарт хүлэмжийн хийн ялгарлыг гүнзгий, хурдан бөгөөд тогтвортой бууруулах шаардлагатай байна. Дулаарлыг 1.5 хэмээр хязгаарлавал 2030 он гэхэд утааны ялгаралт багасах ёстой гэж дүгнэж байна.

  • ШАРМ ЭЛ-ШЕЙХ УУР амьсгалын өөрчлөлтийн бага хурал - 2022 оны 11-р сар

    COP 27-д улс орнууд Парисын хэлэлцээр болон конвенцийн дагуу тохиролцсон дэлхийн уур амьсгалын хамтын зорилтод хүрэхийн тулд арга хэмжээ авахаар нэгддэг. Өнгөрсөн жил Глазгоу хотод болсон COP 26-ын үр дүн, үе шатанд үндэслэн улс орнууд Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн амлалтаа ажил хэрэг болгох замаар хэрэгжүүлэх шинэ эринд байгаагаа COP 27 дээр харуулах төлөвтэй байна. Хурал 2022 оны 11-р сарын 6-18-ны хооронд Египетийн Шарм-эль-Шейх хотод болно. 11-р сарын 7, 8-нд болох Шарм эль-Шейхийн уур амьсгалыг хэрэгжүүлэх дээд хэмжээний уулзалтад төр засгийн тэргүүн нар оролцоно. 11-р сарын 15-18-ны хооронд сайд нарын оролцоотой дээд түвшний уулзалт болно. Дэлгэрэнгүй: Sharm el-Sheikh Climate Change Conference - November 2022 | UNFCCC SeS Adaptation Agenda_Complete Report_COP27 (unfccc.int)

  • Олон улсын уур амьсгалын симпозиум

    https://www.dickinson.edu/climatesymposium?fbclid=IwAR3pDKtglZ1lMiZ_z_nyxm9kCBS_vQGXsl-_S1gIleU8x5FkDjbUSNOfX0o Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл байгууллагын тэргүүлэх эрдэмтэдтэй 'Уур амьсгалын үйл ажиллагааны шинжлэх ухаанд суурилсан сонголтууд...' сэдэвт олон улсын цаг уурын симпозиумд нэгдэж, хамгийн сүүлийн үеийн Уур амьсгалын тайлангаас цаг уурын өөрчлөлт болон тэдгээр нь яагаад чухал болохыг сонсоорой. 10-р сарын 24-26-нд Дикинсон коллежээс зохион байгуулах энэхүү биечлэн болон виртуал арга хэмжээнд үнэ төлбөргүй бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй: ➡️ https://bit.ly/ICSDCol ➡️ https://www.dickinson.edu/climatesymposium

  • Зохиогчийн эрхтэй Ногоон оффис хөтөлбөрийн гарын авлага

    Бид Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой Ногоон оффис хөтөлбөрийн гарын авлагыг олон улсын болоод Монгол орны норм дүрэмд нийцүүлж боловсруулсан. "Ногоон оффис хөтөлбөр" нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг байгууллага үйл ажиллагаатайгаа уялдуулж хэрэгжүүлэх арга зам юм.

  • Ногоон оффис хөтөлбөрийг БОНЗ (ESG)-той уялдуулж, байгууллагуудад нэвтрүүлж байна

    Тогтвортой ногоон хөгжил рүү шилжих болсон энэ цаг үед байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зорилготой уялдуулах, тогтвортой бизнесийн чиг хандлага бий болж байна. Ногоон оффис хөтөлбөрийг байгууллага нэвтрүүлсэнээр - ESG стандартын тайлагналыг стандартын түвшинд тайлагнах - Байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүсч бий болж байгаа хүлэмжийн хийгээ зөв тооцож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар тайлагнах - Тогтвортой хөгжлийн зорилгуудыг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх - Хөрөнгө оруулагчид бусад сонирхогч талуудын чиг хандлагад нийцэх - Бизнесийн үнэ цэнэ өсөх Олон улсын аргачлалын дагуу байгууллагын үйл ажиллагааны онцлог, хил хязгаарт тохируулж ХҮЛЭМЖИЙН ХИЙГ тооцох арга, аргачлалууд энэхүү хөтөлбөрт хамрагдана.

  • "Ногоон оффис зохистой дадал хөтөлбөр хэрэгжүүлэхэд тавих шаардлага" стандартын төсөл

    Бид Монгол улсдаа анх удаа ажлын байран дээр хүлэмжийн хийг бууруулах ногоон дадал зуршлыг бий болгох стандартын төслийг боловсрууллаа. https://estandard.gov.mn/medee/v/396 Энэхүү стандартын төсөлд 12 яамнаас дэмжсэн санал ирлээ. Монгол Улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах олон улсад хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлхэд энэхүү стандарт чухал ач холбогдолтой.

  • Ногоон оффис хөтөлбөрийн албан ёсны магадлагаа

    Mongol Made төсөл Ногоон оффис хөтөлбөрийг хэрэгжүүлж, байгууллагынхаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаж байна. Хүлэмжийн хийн стандартын дагуу Ногоон оффис хөтөлбөрийн шаардлагын биелэлтэд аудит хийгдлээ. Ногоон оффис хөтөлбөрийн албан ёсны аудит Аудитаар Ногоон оффис хөтөлбөрийн зохих шаардлагуудыг Mongol Made төсөл амжилттай хэрэгжүүлж, Ногоон оффис хөтөлбөрийн гэрчилгээ авах болзлыг хангалаа.

  • "Mongol Made" төсөл "Ногоон Оффис хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр боллоо

    "Ногоон Орбит Стандарт Тогтолцоо" ТББ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үүднээс албан байгууллагуудад "Ногоон оффис хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. Ногоон оффис хөтөлбөрийг нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол Бид өнөөдөр буюу 2021 оны 09-р сарын 29-ны өдөр "Mongol Made" нэгдлийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Б.Солонготой "Mongol Made" төслийн оффист Ногоон оффис хөтөлбөрийг нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажлын байртай болгох зорилготой Mongol Made нэгдэл нь төслийн төв оффисоо "Ногоон оффис хөтөлбөр"-өөр Ногоон оффис болгож, байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулахаар боллоо. Дэлхийн дулаарлыг бууруулах дэлхий дахины аянд "Mongol Made" төсөл нэгдэн орлоо. https://www.facebook.com/MongolMadeMMP/videos/4366043546849499

  • Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ хийх сургалт

    "Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ хийх онлайн сургалт"-ыг "Монголын Алт (МАК) ХХК"-ны мэргэжилтэнүүдэд зориулж зохион байгууллаа Байгууллага байгаль орчны эрсдэлийн үнэлгээг дотооддоо хийж сурсанаар байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа тогтмол сайжруулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтануудын ур чадвар дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг. Бид ISO14001:2015 стандартыг хүнд үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбаруудад хэрэгжүүлж байсан туршлага, кейс дээр үндэслэн сургалтаар олгогдох байгаль орчны эрсдэлийн үнэлгээг онол, практик, дадлага ажил хослуулж орлоо.​ Суралцагсдын сэтгэгдэл Монголын Алт МАК ХХК Байгаль орчны ахлах мэргэжилтэн Т.Батзаяа Баг хамт олноороо Ундрал зөвлөхөөс эрсдлийн үнэлгээ болон ногоон оффисын үнэлгээ сэдвээр сургалт авлаа. Сургалтандаа сэтгэл өндөр байна. Учир нь салбарын мэргэшсэн туршлагатай, шинэ цагийн залуу боловсон хүчин болхоор онол практикийг хослуулсан, шууд өөрийн ажилд хэрэгжүүлж болохуйц жишээ саналыг материалдаа олон тусгасан байсан. Стандарт болон стандартыг хэрэгжүүлэх практик ажлуудын ач холбогдлыг энгийн үгээр тайлбарлаж заасан нь үнэхээр ойлгомжтой байлаа. Түүнчлэн иш татаж байгаа мэдээ мэдээллийн эх сурвалжийг заавал дурддаг нь сургалтын материалын үнэ цэнийг илэрхийлсэн үлгэр жишээ чанар гэж үзэж байна.

  • Байгууллагуудад зориулсан НОГООН ХУДАЛДАН АВАЛТ гарын авлага

    Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд манай байгууллага энэхүү үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор албан байгууллагуудад зориулж онлайн хэлбэрээр "Ногоон худалдан авалт" номыг боловсруулж, нийтэд хүргэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна. Бидний гаргаж буй гарын авлага бүхэн манай вэйб сайтад онлайн хэлбэрээр тун удахгүй байрших болно. Бид эх дэлхийнхээ нөөцийг хэмнэх, эх дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулах үүднээс онлайн номын хувилбарыг сонгосон.

bottom of page