top of page

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх IPCC-58 Дэлхийн хэмжээний чуулганд "НОСТ ТББ" оролцлоо

Updated: Nov 10, 2023

Огноо:

IPCC 58-р чуулган. Швейцарын Интерлейкен хот, Конгресс Курсаал танхим-

2023.03.13-20

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн (IPCC) 58-р чуулганаар "IPCC-ийн зургаа дахь үнэлгээний тайлан"-г батлах үйл ажиллагаа боллоо.

Энэхүү тайланг IPCC-ийн хөгжиж буй орнуудын 37, хөгжингүй орнуудын 56 нийт 93 зохиогчоос бүрдсэн эрдэмтдийн баг хамт олон боловсруулж, дэлхийн улс орон болгоны эрдэмтдэн, судлаачдаас 6841 гаруй комментийг авч "Цаг уурын өөрчлөлт, түүний өргөн тархсан нөлөөлөл, эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох тухай шинжлэх ухаан, техник, нийгэм-эдийн засаг"-ийн судалгаанд үндэслэсэн тайланг боловсруулсан.

 
Энэхүү тайланг баталхад дэлхийн 135 улс, 121 байгууллагын нийт 650 гаруй хүмүүс оролцож баталлаа.
НОСТ ТББ нь IPCC байгууллагын албан ёсны ажиглагч байгууллага бөгөөд "IPCC-ийн зургаа дахь үнэлгээний тайлан"-г баталхад оролцлоо.
 

Тайланд дурьдагдсан асуудлууд:

2018 онд IPCC нь дулаарлыг 1.5 хэм хүртэл барих шаардлагатай гэж мэдэгдсэн бөгөөд урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилт хүн төрөлхтөний өмнө гарч ирж байгааг онцлон тэмдэглэсэн. Гэвч 2018 оноос хойш таван жилийн дараа хүлэмжийн хийн ялгаруулалт тасралтгүй нэмэгдсээр байгаа тул энэ сорилт улам бүр нэмэгдэж байна. Өнөөг хүртэл хийсэн ажлын хурд, цар хүрээ, одоогийн төлөвлөгөө нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хангалтгүй байна.
Зуу гаруй сая жилийн турш чулуужсан түлшийг шатааж, эрчим хүч, газар нутгийг тэгш бус, тогтворгүй ашиглах нь дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1°С-аар нэмэгдүүлэхэд хүргэсэн.

Үүний үр дүнд дэлхийн бүх бүс нутагт байгаль, хүмүүст улам бүр аюултай нөлөөлөл үзүүлэх цаг агаарын эрс тэс үзэгдлүүд улам бүр нэмэгдэж, улам хүчтэй болж байна.

Дулааралт нэмэгдэх тусам аюулыг хурдасгахад хүргэж байна. Илүү хүчтэй халуун болох, ширүүн бороо болон бусад цаг агаарын эрс тэс өөрчлөлтүүд нь хүний эрүүл мэнд, экосистемийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Бүх бүс нутагт хүмүүс хэт халуунаас болж үхэж байна. Уур амьсгалын нөлөөгөөр хоол хүнсний хомсдол, усны аюулгүй байдал зэрэг нь дулааралт нэмэгдэхийн хэрээр нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээрээс улбаалж гарах эрсдэл нь тахал, мөргөлдөөн зэрэг бусад сөрөг үйл явдлуудтай нийлбэл тэдгээрийг удирдахад улам хэцүү болох юм.

Дулаарлыг үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5°С-ээс хэтрүүлэхгүй байхын тулд бүх салбарт хүлэмжийн хийн ялгарлыг гүнзгий, хурдан бөгөөд тогтвортой бууруулах шаардлагатай байна. Дулаарлыг 1.5 хэмээр хязгаарлавал 2030 он гэхэд утааны ялгаралт багасах ёстой гэж дүгнэж байна.

60 views0 comments
bottom of page