top of page

Олон улсын стандартын дагуу Хүлэмжийн хийн тооцоолол, магадлагааны мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ

Манай байгууллага нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC) олон улсын байгууллагын албан ёсны ажиглагч бөгөөд олон улсын эрхтэй мэргэшсэн зөвлөхүүдийн багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний үзүүлэх гол үйлчилгээнүүд

Бид захиалагч байгууллагын болон төслийн хүлэмжийн хийн тооцоолол хийлгэх зорилгод нийцүүлэн олон улсын арга, аргачлалын дагуу дараах чиглэлээр хамтран ажиллаж байна:

  • Байгууллагын Хүлэмжийн хийн (ХХ) тооллого, тооцоолол:

    Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас шууд болон шууд бус байдлаар ялгарч буй хүлэмжийн хийн иж бүрэн тооцооллыг стандартын дагуу хийх.

  • Хүлэмжийн хийн бууралтын тооцоолол:

    Үйл ажиллагаа болон технологийн шинэчлэлийн хүрээнд хэмнэсэн ба бууруулсан хүлэмжийн хийн хэмжээг бодитоор тогтоох.

  • Төслийн түвшний ХХ-н тооцоолол:

    Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон болон хүлэмжийн хийг бууруулах төслүүдийн хүлэмжийн хийн тооцооллыг хийх.

  • Магадлагаа & Нотолгоо (Validation & Verification):

    Олон улсын эрхтэй мэргэшсэн зөвлөхийн баг ХХ-н тооллого болон бууралтын тооцоонд хөндлөнгийн баталгаажуулалт, нотолгоо гаргах.

Хүлэмжийн хийн тооцоолол болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Утас:

9899-2222

И-мэйл хаяг:

Сошиал хаяг:

  • Twitter
  • Facebook
  • LinkedIn
bottom of page