top of page
Search

НОСТ ТББ: IPCC болон UNCCD-ийн ажиглагч байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд COP17-ийн цэнхэр бүсэд оролцоно

Updated: 2 hours ago

НОСТ ТББ уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, цөлжилт, газрын доройтлын асуудлаар олон улсын түвшний оролцоогоо өргөжүүлж байна.

Тус байгууллага нь:

  • 2021 оноос: Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC)-ийн албан ёсны ажиглагч байгууллага,

  • 2026 оноос: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн албан ёсны ажиглагч байгууллагаар тус тус баталгаажин ажиллаж байна.


Энэхүү статусын хүрээнд НОСТ ТББ нь Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын олон улсын бодлого, шийдвэр гаргах үндсэн индэрт тооцогддог "Цэнхэр бүс" (Blue Zone)-д албан ёсоор оролцох эрхтэй боллоо.

















Стратегийн ач холбогдол ба Түншлэлийн боломж

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон газрын доройтол нь Монгол Улсын бэлчээр, усны нөөц, мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, улмаар орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

Шинжлэх ухааны суурь үнэлгээг бэлтгэдэг IPCC болон олон улсын бодлогын зохицуулалтыг зангиддаг UNCCD-ийн түвшинд ажиглагчийн статустай оролцох нь манай байгууллагад болон манай түншүүдэд дараах бодит боломжийг олгож байна:

  • Шинжлэх ухаан ба практикийн уялдаа: Дотоодын туршлага, орон нутгийн бодит нөхцөл байдал болон иргэний нийгмийн байр суурийг олон улсын бодлого тодорхойлогчдод шууд хүргэх,

  • Гүүр болох: Олон улсын байгаль орчны шилдэг туршлага, аргачлалыг дотоодын аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх.

Харилцаа холбоо ба Хамтын ажиллагаа

НОСТ ТББ нь COP17 хурлын хүрээнд болон цаашид уур амьсгалын өөрчлөлт, ESG болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй түнш байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй.


📧 И-мэйл: goss.ngo@gmail.com

🌐 Вэб сайт: www.gossmongolia.org

📞 Утас: 976-98992222




 
 
 

Comments


bottom of page