Монгол Улсын тогтвортой ирээдүйн үндэс: “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөлөө
- Undral Dorjsuren
- 15 hours ago
- 1 min read
Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах, үндэсний дасан зохицох чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” бие даасан хуулийн төслийг боловсруулж байна. 2026.04.11-ны өдөр тус хуулийн төслийн карбон кредитын (нүүрстөрөгчийн зах зээл) асуудлаар олон улсын байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Яагаад энэ хууль Монгол Улсад чухал вэ?
Монгол Улс нь газар зүйн байршил, эрс тэс уур амьсгалаас шалтгаалан дэлхийн дундажтай харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтөд илүү хүчтэй өртөж буй орнуудын нэг юм. Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд (Article 6) нийцхээс гадна үндэсний онцлогоо тусгасан дотоодын зохицуулалтыг бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага болоод байна.
"Монгол хөрсөнд" буусан шийдэл
Хэдийгээр энэ хууль нь Парисын хэлэлцээрийн дагуу олон улсын жишигт нийцэж байгаа ч, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын өөрийн онцлогт нийцсэн байх тал дээр санал нэгдэж байв.
Хэлэлцүүлгийн оролцогч талууд
Хэлэлцүүлэгт БОУӨЯ-ны төлөөллүүд, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн зөвлөхүүд, НОСТ ТББ болон бусад оролцогч талууд оролцлоо.

Хүлээгдэж буй үр дүн
Уг хуулийн төсөл нь Монгол Улсыг "Ногоон эдийн засаг" руу шилжихэд томоохон түлхэц
үзүүлэх төдийгүй, энэхүү хууль нь Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.





Comments