top of page
Girls Carrying a Recycling Bin

Хог хаягдалын туршилттай хичээл сургалт

Хүүхдэд бага наснаас нь эхлүүлэн экологийн боловсрол олгох нь маш чухал байдаг. Хүүхэд байгаль эх дэлхийгээ танин мэдсэнээр түүнд хандах хандлага өөрчлөгдөж, багаасаа байгалиа хайрлах ухамсар бүрэлдэн бий болдог.

Бид ерөнхий боловсролын сургуулийн сурагчидад зориулж Хоггүй аялцгаая гарын авлага, дэвтрийг гаргасан бөгөөд энэхүү гарын авлагадаа үндэслэн Хог хаягдлын системчилсэн онол, туршилттай, сонирхолтой хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү онол, туршилттай Хог хаягдалын хичээлүүд олон улсын туршлагад суурилж, Монгол ахуйгаа тусгаж боловсруулсан.

Сургалт захиалгат хэлбэрээр, сургуулийн хүсэлтээр анги, танхимд очиж хийгдэнэ.

Сургалтын давуу тал:

- Маш сонирхолтой хог хаягдалын дадлага ажлын хичээлүүд.

- Байгаль орчны онолын зурагчилсан мэдээллүүд.

- Мэргэшсэн багш сургалтыг удирдан зохион байгуулж явуулдаг.

- Суралцсан багш, сурагчиддаа манай байгууллагын гэрчилгээ олгогдоно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

Утас:

9899-2222

И-мэйл хаяг:

Сошиал хаяг:

  • Twitter
  • Facebook
  • LinkedIn
bottom of page