top of page
Search

"Mongol Made" төсөл "Ногоон Оффис хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр боллоо

Updated: Oct 18, 2022

"Ногоон Орбит Стандарт Тогтолцоо" ТББ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үүднээс албан байгууллагуудад "Ногоон оффис хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна.

ree

Ногоон оффис хөтөлбөрийг нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол

Бид өнөөдөр буюу 2021 оны 09-р сарын 29-ны өдөр "Mongol Made" нэгдлийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Б.Солонготой "Mongol Made" төслийн оффист Ногоон оффис хөтөлбөрийг нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.


Дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажлын байртай болгох зорилготой Mongol Made нэгдэл нь төслийн төв оффисоо "Ногоон оффис хөтөлбөр"-өөр Ногоон оффис болгож, байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулахаар боллоо.


Дэлхийн дулаарлыг бууруулах дэлхий дахины аянд "Mongol Made" төсөл нэгдэн орлоо.



 
 
 

Comments


bottom of page