2024.03.19

IPCC-ийн Зургаа дахь үнэлгээний тайлан (AR6) баталхад НОСТ ТББ байгууллага оролцож байсан билээ. Тэгвэл энэхүү тайлангийн "Бүтээгдэхүүн, Тусгай тайлан"-гийн 6-р догол мөрөнд долоо дахь үнэлгээний мөчлөгт "Уур амьсгалын өөрчлөлт ба Хотууд"-ын тухай тусгай тайланг оруулахаар шийдсэн.
Энэхүү "Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд"-ын тухай тусгай тайлангийн хамрах хүрээ, тоймыг боловсруулахын тулд дэлхийн өнцөг булан бүрийн эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллага, улсын болон төрийн бус байгууллага нийт 1300 хүнээс 100 экспертийг сонгож авсан. Энэхүү үйл ажиллагаанд НОСТ ТББ байгууллага оролцож байгаа бөгөөд "Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд"-ын тусгай тайлангийн урьдчилсан уулзалтад оролцож өөрсдийн санал, санаачлагыг дэвшүүлж, өргөн барилаа.

"Уур амьсгалын өөрчлөлт ба хотууд"-ын хамрах хүрээг тодорхойлох уулзалтын үр дүнд хамрах хүрээний баримт бичгийн төслийг гаргах юм. IPCC-ийн 61-р чуулганаараа энэхүү хамрах хүрээний баримт бичгийн төслийг хянан хэлэлцэх юм.
Comments