
ESG-ын тайлагналд нийцсэн хүлэмжийн хийн тооцоо
Хүлэмжийн хийн эрсдэлээ удирдаж, бизнесийн үнэ цэнээ өсгөөрэй
Дэлхийн дулаарал болон уур амьсгалын өөрчлөлт нь тогтвортой хөгжлийн тулгуур асуудал боллоо. Өнөөдөр хүлэмжийн хийн ялгаруулалтаа зөв тодорхойлж, удирдаж чадсан бизнесүүд маргаашийн зах зээлд тэргүүлж байна.
Зах зээлийн шинэ бодит байдал
Улс орнуудын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний бодлогын хүрээнд дараах зохицуулалтуудыг эрчтэй хэрэгжүүлж байна:
-
Нүүрсхүчлийн хийн болон эрчим хүчний татварууд
-
Эрчим хүчний хэмнэлт, ялгарлын албан ёсны зохицуулалт, стандартууд
-
Ялгаруулалтын квот худалдаалах ба сайн дурын ХХ-н хөтөлбөрүүд
Өрсөлдөөнт бизнесийн орчинд урт хугацаанд тогтвортой оршин тогтнохын тулд байгууллагууд ирээдүйн үндэсний болон бүс нутгийн уур амьсгалын бодлого, зохицуулалтад одооноос бэлэн байх шаардлагатай болж байна.
Хүлэмжийн хийн (ХХ) тооллого хийлгэснээр танайд гарах бодит ач холбогдол
-
Бизнесийн эрсдэлийг удирдах:
Үйл ажиллагааны түвшний ялгаруулалтыг бодитоор тогтоож, ирээдүйд ирэх татвар, торгууль, хууль эрх зүйн эрсдэлээс сэргийлнэ.
-
Олон улсын тайлагнал ба ESG стандарт:
ХХ-н ялгаруулалтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар (ISO 14064 / GHG Protocol) тооцож, ESG тайлангийн шаардлагыг стандартын дагуу хангана.
-
Хөрөнгө оруулалт & Ногоон санхүүжилт:
Банк, хөрөнгө оруулагчид болон сонирхогч талуудын тавьж буй уур амьсгалын шаардлагыг хангаснаар ногоон санхүүжилт авах боломж нээгдэнэ.
-
Нүүрстөрөгчийн зах зээлд оролцох:
Сайн дурын болон заавал тайлагнаж буй хөтөлбөрүүдэд хамрагдаж, хүлэмжийн хийн квот худалдаалах, олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрдэнэ.
-
Байгууллагын нэр хүнд & Нийгмийн хариуцлага:
Ирээдүй хойч үедээ тогтвортой дэлхийг үлдээх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, брендийн үнэ цэнэ, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлнэ.
Бидний санал болгож буй үйлчилгээ
Сургалт & Чадавхжуулалт
Байгууллагын түвшинд хүлэмжийн хийн (ХХ) тооллого, тооцооллыг олон улсын стандартын дагуу бие даан хэрхэн хийх аргачлалыг зааж, баг хамт олныг чадавхжуулна.
Бидэнтэй холбогдон Хүлэмжийн хийн тооллогын сургалт болон зөвлөх үйлчилгээний талаар мэргэжлийн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.

