
Хүлэмжийн хийн магадлагаа, нотолгооны баталгаажуулалт
Албан ёсны гэрчилгээтэй хүлэмжийн хийн магадлагч, нотлогчийн гаргасан "ХХ-ийн мэдэгдэл" (GHG Statement) нь танай байгууллагын хувьд төдийгүй хөрөнгө оруулагчид, олон улсын хамтран ажиллагсад болон бусад сонирхогч талуудын өмнө нэр хүнд, итгэлцлийн гол баталгаа болдог.
Ямар тохиолдолд ХХ-ийн Магадлагаа, Нотолгооны дүгнэлт гаргуулах шаардлагатай вэ?
-
Хөтөлбөрийн шаардлагын дагуу:
Хүлэмжийн хийн олон улсын болон үндэсний хөтөлбөрүүдэд хамрагдаж буй байгууллагууд тухайн хөтөлбөрийн стандартуудыг бүрэн ханган ажиллаж байгааг баталгаажуулах.
-
Аргачлал ба стандартын нийцэл:
Байгууллага эсвэл төслийн түвшинд хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг холбогдох стандарт болон батлагдсан аргачлалын дагуу үнэн зөв явуулсан эсэхэд хөндлөнгийн дүгнэлт гаргах.
-
Нэгдмэл байдал ба чанарын хяналт:
Хүлэмжийн хийн тайлагнал, тооцоололд материаллаг (гол) алдаа, зөрүү байхгүй болохыг хөндлөнгийн баталгаажуулалтаар нотлох.
Магадлагаа, нотолгооны мэдэгдэл авснаар танайд гарах бодит боломжууд
-
Нүүрстөрөгчийн зах зээлд оролцох: Хүлэмжийн хийн ялгаруулалтын квот худалдаалах болон олон улсын сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлд амжилттай оролцох боломж нээгдэнэ.
-
Хууль эрх зүйн ба татварын зохицуулалт: Нүүрсхүчлийн хийн болон эрчим хүчний татвар зэрэг заавал биелүүлэх ХХ-тэй холбоотой эрх зүйн шаардлага, стандартыг бүрэн хангана.
-
Хөрөнгө оруулагчдын итгэлцэл: Аудитаар баталгаажсан тайлантай болсноор Ногоон санхүүжилт болон хөрөнгө оруулалт татах боломж үлэмж дээшилнэ.
Манай олон улсын эрхтэй мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдон мэргэжлийн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.

