top of page
Untitled-design-68-e1538653394646.png

Олон улсын стандартын
(ISO9001, ISO14001)
зөвлөх үйлчилгээ

Олон улсын стандартыг байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр тухайн байгууллага стандартчилагдсан үйл ажиллагаа явуулж, цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой өсөж хөгжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох үндэс суурийг тавьж өгдөг.

 

  • ISO9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартын гол зорилго хэрэглэгч, захиалагч, нийлүүлэгч гэх мэт оролцогч талыг сэтгэл ханамжтай байлгахад чиглэгддэг. Энэхүү стандартыг байгууллага нэвтрүүлсэнээр үйл ажиллагаа системтэй, тодорхой болж байгууллагаас гарч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ чанартай болж ирдэг учраас оролцогч талуудын сэтгэл ханамж өсөх, түүгээрээ тухайн байгууллагын нэр хүнд өсөж эхэлдэг.

 

  • ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо стандартын гол зорилго нь байгаль орчны менежментийн системтэй хандлагыг бий болгосноор Тогтвортой хөгжлийн нэг багана нь болох Байгаль орчны зорилгод хувь нэмэр оруулах явдал юм.

Манай байгууллагын хувьд дээрх стандартуудыг:

- Хүнд үйлдвэрлэл,

- Барилга,

- Үйлчилгээний байгууллагад нэвтрүүлхээс гадна, хэрэгжүүлж байсан туршлагатай учраас байгууллагад олон улсын стандартыг хэрхэн оновчтой, хүртээмжтэй, ойлгомжтойгоор нэвтрүүлж болох арга аргачлалыг бий болгосон.

Түүнчлэн манай баг хамт олон байгаль орчныхоо салбарт олон жил ажилласан туршлага, кейс дээр үндэслэж тухайн байгууллагын онцлогт тохирсон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.

Утас:

9899-2222

И-мэйл хаяг:

Сошиал хаяг:

  • Twitter
  • Facebook
  • LinkedIn

Талархал

jQYew6Ez.jpeg

MCS Property LLC

ISO 9001, ISO 14001, OHSAS 18001  тус тус стандартуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажилд оролцож, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул Д.Ундрал танд талархал илэрхийлье.

bottom of page