Байгууллагын ногоон худалдан авалтын сургалт
Тогтвортой хөгжлийн зорилго 12 болох Хариуцлагатай хэрэглээг дэмжих гэсэн зорилгод тусгагддаг Ногоон худалдан авалтын талаарх ойлголт, ногоон худалдан авалтын үйл ажиллагаа бусад улс орнуудад өргөн дэлгэр хэрэглэж,
хэрэгжүүлж байна.
Манай улсын Ногоон хөгжлийн бодлогод энэ талаар тусгагдсан байдаг.
Манай байгууллагын хувьд Ногоон хөгжлийн бодлогыг дэмжхээр, байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүдэд зориулсан ногоон худалдан авалтыг хэрхэн хийх вэ, ногоон худалдан авалт хийх зарчим тус бүрийг дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор, жишээтэйгээр боловсруулсан гарын авлагуудыг тус тус гаргаад байна.
Бид энэхүү гарын авлагынхаа хүрээнд ногоон худалдан авалтыг аж ахуй нэгж байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд хэрхэн өөрийн үйл ажиллагаандаа ногоон худалдан авалтыг тусгаж хэрэгжүүлж болох талаарх сургалтын хөтөлбөрийг бэлдээд байна.
Сургалт цахимаар, захиалгат хэлбэрээр, байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүсэлтээр ажлын байран дээр явагддаг.
Сургалтын давуу тал:
- Аливаа нэг байгууллагын онцлогт тохируулж ногоон худалдан авалтыг хэрхэн хийж болох, Монгол улсад хэрэгжүүлэх боломжтой жишээ материалуудаас бүрдсэн сургалтын материал.
- Мэргэшсэн багш сургалтыг удирдан зохион байгуулж явуулдаг.
- Суралцаж төгссөн суралцагчид үнэ төлбөргүй зөвлөгөө авах эргэх холбоотой байх боломжийг бүрдүүлдэг.
- Суралцаж төгссөн бүх суралцагсдад гэрчилгээ олгогдоно.