Байгаль орчны мэргэжилтэнүүдэд зориулсан сургалт
Байгаль орчны мэргэжилтэнүүдэд зориулсан энэхүү сургалтын онцлог МУ-д мөрдөгдөж байгаа Байгаль орчны багц хууль тогтоомжийн хүрээнд ямарваа нэг аж ахуй нэгж байгууллага дээр ямар ямар ажлууд хийгддэг, тэдгээр баримт бичгийн бүрдлийг хэрхэн яаж бүрдүүлдэг, байгаль хамгаалах ямар ямар ажлууд хийгддэг талаар байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүр дээр жишээ, кейс тусгасан онол, практик хосолсон сургалт. Сургалтаар давхар ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо стандартын ойлголтыг өгдөг.
Энэхүү сургалтад дөнгөж байгаль орчны мэргэжилтэнээр ажиллаж эхэлж байгаа ажилтан, мэргэжилтэнүүдээс гадна хувь хүн, албан байгууллага, бусад сонирхогч талууд хамрагдах боломжтой.
Сургалт цахимаар, захиалгат хэлбэрээр, байгууллагын хүсэлтээр ажлын байран дээр явагддаг.
Сургалтын давуу тал:
- Системчилсэн сургалтын хөтөлбөр.
- Байгаль хамгаалах, байгаль орчны баримт бичгийн бүрдүүлэлтийн ажлыг уул уурхай, барилга, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад хэрэгжүүлж байсан туршлага, кейс дээр үндэслэн онол, практик, дадлага ажил хослуулж ордог.
- Мэргэшсэн багш сургалтыг удирдан зохион байгуулж явуулдаг.
- Суралцаж төгссөн суралцагчид үнэ төлбөргүй зөвлөгөө авах эргэх холбоотой байх боломжийг бүрдүүлдэг.
- Суралцаж төгссөн бүх суралцагсдад гэрчилгээ олгогдоно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу.
Утас:
9899-2222
И-мэйл хаяг:
Сошиал хаяг: