"Байгаль орчны эрсдэлийн үнэлгээ хийх онлайн сургалт"-ыг "Монголын Алт (МАК) ХХК"-ны мэргэжилтэнүүдэд зориулж зохион байгууллаа
Байгууллага байгаль орчны эрсдэлийн үнэлгээг дотооддоо хийж сурсанаар байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа тогтмол сайжруулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтануудын ур чадвар дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.
Бид ISO14001:2015 стандартыг хүнд үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбаруудад хэрэгжүүлж байсан туршлага, кейс дээр үндэслэн сургалтаар олгогдох байгаль орчны эрсдэлийн үнэлгээг онол, практик, дадлага ажил хослуулж орлоо.
Суралцагсдын сэтгэгдэл
Монголын Алт МАК ХХК
Байгаль орчны ахлах мэргэжилтэн
Т.Батзаяа
Баг хамт олноороо Ундрал зөвлөхөөс эрсдлийн үнэлгээ болон ногоон оффисын үнэлгээ сэдвээр сургалт авлаа.
Сургалтандаа сэтгэл өндөр байна. Учир нь салбарын мэргэшсэн туршлагатай, шинэ цагийн залуу боловсон хүчин болхоор онол практикийг хослуулсан, шууд өөрийн ажилд хэрэгжүүлж болохуйц жишээ саналыг материалдаа олон тусгасан байсан.
Стандарт болон стандартыг хэрэгжүүлэх практик ажлуудын ач холбогдлыг энгийн үгээр тайлбарлаж заасан нь үнэхээр ойлгомжтой байлаа.
Түүнчлэн иш татаж байгаа мэдээ мэдээллийн эх сурвалжийг заавал дурддаг нь сургалтын материалын үнэ цэнийг илэрхийлсэн үлгэр жишээ чанар гэж үзэж байна.
Comments