НОСТ ТББ нь Байгууллагын түвшинд хүлэмжийн хийн тооллого, тооцоо хийх олон улсын албан ёсны гэрчилгээтэй байгууллага юм.
Аж ахуй нэгж байгууллагууд хүлэмжийн хийг яагаад тооцох шаардлагатай вэ?
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь тогтвортой хөгжлийн гол асуудал болоод байна. Олон засгийн газрууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах арга хэмжээг үндэсний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна.
Үүнд
Ялгаруулалтын худалдааны хөтөлбөрүүд,
Сайн дурын хүлэмжийн хийн хөтөлбөрүүд,
Нүүрсхүчлийн хийн болон эрчим хүчний татвар,
Эрчим хүчний хэмнэлт болон ялгарлын талаарх зохицуулалт, стандарт
Иймд байгууллагууд өрсөлдөөнт бизнесийн орчинд урт хугацааны амжилтаа баталгаажуулахын тулд хүлэмжийн хийн эрсдэлээ ойлгож, удирдаж, ирээдүйн үндэсний болон бүс нутгийн уур амьсгалын бодлогод бэлэн байх ёстой юм.
Хүлэмжийн хийг байгууллагын түвшинд тооцох стандартыг бий болгох санаачлага 1998 оноос яригдаж, 2001 онд энэхүү стандарт олон улсад хэвлэгдэж, хэрэгжиж эхэлсэн.
Байгууллага хүлэмжийн хийн тооллогыг хийж, хүлэмжийн хийгээ бууруулах үйл ажиллагаа явуулсанаар ямар ач холбогдолтой вэ?
Нийгмийн хариуцлагын хүрээнд Ирээдүй хойч үеийнхээ амьдрах дэлхийн тогтвортой тогтолцоог хангахад хувь нэмрээ оруулах,
Бизнес цаашид тогтвортой, урт хугацаанд оршин тогтноход Хүлэмжийн хийн эрсдлийг байгууллагын түвшинд удирдах, бууруулах боломжийг тодорхойлох
Байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүсч бий болж байгаа хүлэмжийн хийгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар тайлагнах,
Олон нийтэд мэдээлэх, хүлэмжийн хийн сайн дурын хөтөлбөрт оролцох
Хүлэмжийн хийгээ заавал тайлагнах хөтөлбөрт хамрагдах
Хүлэмжийн хийн зах зээлд оролцох
ESG стандартын тайлагналыг стандартын түвшинд тайлагнах
Хөрөнгө оруулагчид бусад сонирхогч талуудын шаардлагад нийцэх
Бизнесийн үнэ цэнэ өсөх...
Холбоо барих:
Утас: 976-98992222, 99952533
И-мэйл хаяг: goss.ngo@gmail.com
Сошиал хаяг:
Comments